Хөхний хавдар илрүүлэх үзлэг

Монголын Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь оношлох, эмчлэх чиглэлээр “Цусны даралт ихсэлт, чихрийн хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн үзлэг” орон даяар 2012 оны 4 сарын 7-ноос эхлэсэн билээ. Энэхүү эрт илрүүлэг, шинжилгээний нэг болох хөхний хавдар илрүүлэх үзлэгт 20 дээш насны бүх эмэгтэйчүүд хамрагданаЭнэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хөхний хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, өвчтөний амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм
Умайн хүзүүний хавдар

хөхний хавдар нь дэлхий дээр бүх хавдрын 10% , 2000 оны байдлаар шинээр оношлогдсон хавдрын 22% эзэлж, өндөр хөгжилтэй оронд эмэгтэйчүүдийн хавдрын бүтцийн 1-рт орж байна.
Монгол Улсад 2000-2008 онуудад бүх хавдрын 2%, эмэгтэйчүүдэд шинээр оношлогдсон хавдрын 5% эзэлж, сүүлийн 8 жилд өвчлөл 100,000-д 0,8-1,3 байснаа 2,5-3,5 болж өссөн дүнтэй байна..
Хөхний хорт хавдар гэж юү вэ?

 Хөхний цорго, сувгийн хучуур эдээс гаралтай хорт хавдар юм. Орчны эд рүү болон судас тунгалгийн зайд нэвчиж ургах ба цусны судас, тунгалгийн замаар алсын эрхтнүүд рүү үсэрхийлж тархах аюултай 

 Илрэх шинж тэмдэг: 


  • хөхөнд бэрсүү үүсэх 
  • Хөхний хэлбэр хэмжээ өөрчлөгдөх
  • Хөхний толгой зөөлрөх эсвэл хатуурах 
  • Хөхний арьс өөрчлөгдөх

Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:
урьдчилан бэлтгэх зүйл шаардлагагүй


эмэгтэй та өвчлөхгүйгээр урьдчилан сэргийлж болох хөхний хорт хавдраас сэргийлэх эрт илрүүлэг үзлэгтээ идэвхтэй оролцоорой...