Жирэмсний хяналт

Танд баяр хүргэе

Жирэмсний хяналт гэж юу вэ?
Таныг жирэмсэн байх хугацаанд буюу төрөхийн өмнөх үед үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламжийг жирэмсний хяналт гэж нэрлэдэг. Энэ тусламжийн хүрээнд таны жирэмсний явц дах биеийн байдал болон таны хүүхдийн өсөлт хөгжил зэргийг хянадаг. Та хэрэв жирэмсэн болсон бол дараах зарчмыг мөрдөөрөй. Үүнд:
- Жирэмсний хяналтанд эрт орох. Хэрэв та жирэмсэн болсон эсвэл жирэмсэн болсон байж магадгүй бол харьяа ӨЭМТ-дөө хандаарай.
- Жирэмсний хяналтанд тогтмол хамрагдах. Таныг эмч хэдийд ирж үзүүлэхийг төлөвлөж гаргадаг бөгөөд хожигдож болохгүй.
- Хүн бүр жирэмсний хугацаандаа өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад идэвхтэй оролцох шаардлагатай.


Жирэмсний хяналтын ач холбогдол
Жирэмсэний хугацаанд эмчийн тогтмол хяналтанд байснаар таны биед гарч болох эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах болно. Мөн үүсч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж чаддаг. Жирэмсний хяналтанд эрт орж тогтмол хамрагдах нь таны болон таны хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтойг олон судлаачид батласан байдаг.
Та жирэмсэний хяналтанд орохоор ирэхдээ:
  1. Иргэний үнэмлэх
  2. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр 
  3. ЭХО-д харуулсан бол ЭХО-ний бичигээ авч ирнэ. 

Та жирэмсний хяналтанд эхний 3 сартайдаа буюу 12 долоо хоногийн дотор хамрагдаж хүүхдийнхээ болон өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаарай.