Үйл ажиллагаа

Манай өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэйгээр хүргэж байна. 

  1. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ
    • Амбулаторийн үзлэг 
    • Урьдчилан сэргийлэх үзлэг /харъяа сургууль цэцэрлэг албан байгууллагуудад халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулдаг/
    • Гэрийн идэвхитэй эргэлт /нярай болон хэвтрийн ахмад настангуудад гэрээр очин тусламж үйлчилгээ үзүүлдэг/
    • Сувилахуйн тусламж үйлчилгээ
    • Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ
  2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
    • Манай төв нь нийгмийн эрүүл мэндийн 23 үндэсний хөтөлбөр ,стратегийг хэрэгжүүлж байна. /иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг судалгаа, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа хэрэгждэг/
    • Манай ӨЭМТ-д Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 4, Эрүүл мэндийн яамны “Хүндэт Жуух бичигтэн 5, тэргүүний залуу алтан медальтан 3 ажиллаж байна.