2017-08-17

Үер усны үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж



Үер усны үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж
Үер усны гамшиг нь улс орны нийгэм эдийн засаг болон хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд үер усны гамшгийн үед амь насаа алдахаас гадна, гэр хорооллын жорлон, бохир усны цооног хальж, өтгөн шингэн ялгадас, бохир хог хаягдлаар газрын хөрс, унд ахуйн ус гудамж талбай бохирдсны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, вируст гепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг.
1.    Нэгдсэн журмаар цэвэр ус, хүнсээр хангах, ундны усыг сайтар буцалгаж хэрэглэх,
2.    Айл өрх албан байгууллагууд үерийн улмаас үүсч тогтсон шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэн зайлуулах.
3.    Мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг авч халдваргүйжүүлэлт хийх, энгийн бие засах газар, бохирын цооног, гадна талбайг бохирдолтын байдлаас хамааран 3%, 5%, 10%-ийн хлорын шохойн сүүн уусмал болон хуурай хэлбэрээр цацах, мөн хлор агуулсан жавелион, клорсепт, Тамир уусмалыг халдваргүйтгэлд хэрэглэх 
4.    Жорлон бохир усны цооногт ялаа, шавьж, авгалдайг зөвшөөрөгдсөн халдваргүйтгэлийн бодисоор устгал хийх
5.    Бохирлогдсон талбайд хүүхэд багачуудыг тоглуулахгүй байх
6.    Гэр, орон байрандаа гадуур өмсдөг гутлаа тайлж хэвших, гэртээ цэвэрлэгээ тогтмол хийх
7.    Хоол бэлтгэх , хоол хийхийн өмнө, бие зассаны дараа бохирлогдсон тухай бүрт гараа угаах
8.    Ундны ус хадгалах, нөөцлөх савыг тогтмол угааж, цэвэрлэх, шаардлагатай тохиолдолд ундны усыг хлоржуулах
9.    Ил задгай шандны ус, хашаандаа ухаж гаргасан гар худгийн уснаас хоол унд , ахуйн хэрэглээнд хэрэглэхгүй байх, ундны цэвэр усыг найдвартай бохирлогдоогүй эх үүсвэрээс авах
10. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
11. Голын усны түвшин нэмэгдэж байгаа тул гол усруу орохгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
12. Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авч хэрэглэх
13. Үерийн усаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд устгах
14. Халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах