2017-06-11

“БИ ЧАДНА – БИД ЧАДНА” уриан дор дэлхийн хавдрын өдөрийг тэмдэглэн өнгөрүүлэв.




16-Р ХОРОО НАСАН-УРТ ӨЭМТ

“БИ ЧАДНА – БИД ЧАДНА” уриан дор
дэлхийн хавдрын өдөр хийгдсэн үйл ажиллагааны илтгэх хуудас

2017.02.14

Монгол улсын хэмжээнд 10-64 насны хүн амын дунд хепатитын В, С вирусын халдварын эпидемиологийн онцлогийг тодорхойлж элэгний хатуурал, хавдрыг эрт илрүүлэн, хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг урт хугацаанд судлах зорилготой. Судалгааны гол онцлог ач холбогдол нь энэ удаагийн судалгаанд хамрагдсан хүмүүсээ 3-5 жил тутамд 25 жилийн турш үргэлжлүүлэн судалснаар монгол хүнд хорт хавдраар өвчлөх нас бархад нөлөөлж буй хүчин зүйлийг орчин үеийн арга техникээр цогцоор нь тодорхойлох юм. Энэхүү судалгаа нь АШУҮИС-ийн НЭМС, АУС, ДЭМБ болон Япон улсын их сургуультай хамтран “Хавдрын үндэсний кохорт судалгаа”-г улсын хэмжээнд зохион байгуулсан ба энэхүү судалгаанд тус хорооны 10-64 насны иргэдээс санамсаргүй түүврийн аргаар нийт 272 хүн сонгон үзлэг шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээнд хамрагдсан иргэдэд элэгний хавдрын тухай мэдээлэл өгч нийт 2 төрлийн 422 брошур тараасан.
Судалгааны хүрээнд үнэ төлбөргүйгээр дараах үзлэг шинжилгээ хийгдсэн.
1.    Элэгний вирус, хатуурал, хавдрын дараах 8 төрлийн маркер үзэх:
Ø    HBsAg
Ø  Anti-HBs
Ø  HbeAg
Ø  Anti-HBe
Ø  HBcAb
Ø  Anti-HCV
Ø  AFP
Ø  M2BPGi
2.    Эхо шинжилгээ
3.    Өндөр, биеийн тойргуудын хэмжилт
4.    Бие мах бодийн хэмжилт
Ø  Биеийн жин
Ø  Усны хэмжээ
Ø  Хэвлийн хэсгийн өөх буюу дотор өөх
Ø  Ясны эзлэх жин
Ø  Булчингийн жин
Ø  Биеийн жингийн индекс
 
1.    Артерийн даралт
2.    Асуумж (нийт 11 бүлэг бүхий асуумж)