2016-07-24

ГЭДЭСНИЙ ХАЛДВАР, ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

ГЭДЭСНИЙ ХАЛДВАР, ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
Зөвлөмж
Урин дулааны улирал ирж, аялал зугаалга, хөдөө, хот руу явах хүн амын хөдөлгөөн ихэсч байгаатай  холбогдуулан  хоол хүнсээр дамжих халдвар, хоолны хордлогын дэгдэлт, шинэ халдварт өвчний сэжигтэй тохиолдол гарч болзошгүй тул хоол хүнсээр дамжих өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
  • Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах,  лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах,  хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах
Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос дээшгүй цаг хадгалах.
  • Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах

Хоол хүнсийг бэлтгэх , хэрэглэх  зөв дадал эзэмших
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
  • Жимс, ногоог буцалсан бүлээн усаар угааж хэрэглэх
  • Усыг буцалгаж уух
  • Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших
  • Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

Хэрэв хоол хүнстэй холбоотой дараах шинж тэмдэг илэрвэл (суулгах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг)эмчид яаралтай хандах.