2016-05-31

ТА ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛИЙН ТАЛААР МЭДЭХ ҮҮ?

ТА ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛИЙН ТАЛААР МЭДЭХ ҮҮ?

Дээр үед хүмүүс тамхийг тансаг хэрэглээ гэж үзэн татдаг байжээ. Гэтэл өнөө үед анагаахын шинжлэх ухаан хөгжсөнөөр тамхи нь эрүүл мэндэд маш хортой гэдгийг хүмүүс ойлгож эхэлсэн юм. Тэр тусмаа тамхинд агуулагдаж буй никотин нь мансууруулах бодистой адилхан үйлчилгээ үзүүлж, нэг л татаж эхэлбэл энэхүү муу зуршлаа орхиж чадахгүй “Никотинд донтох” байдалд ордог учраас хүмүүс тамхинаас гарахад хэцүү байдаг.
Тамхины утаанд агуулагдах бодис
Тамхины утаанд мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх зэрэг үйлчилгээтэй 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагдаж байдаг. Үүнээс никотин, тамхины бохь, нүүрстөрөгчийн исэл гэх мэт 200 гаруй нь бодис нь хүний эрүүл мэндэд хортой болох нь тогтоогдсон. Жишээлбэл:
  • Никотин нь судсыг нарийсган цусны урсгалыг сааруулж зүрх судасны өвчин тусах магадлалыг нэмэгдүүлэх талтай
  • Тамхины бохь нь хүний биед шингэж, уушги болон бусад эрхтэнд хавдар үүсэхэд нөлөөлж болно.
  • Нүүрстөрөгчийн исэл нь биеийн хүчилтөрөгчийн хангалтад саад учруулсанаар хөдөлгөөнд муугаар нөлөөлдөг.
Тамхи бол өвчний суурь шалтгаан болдог
.
УУШИГ МЭНГЭРТЭНЭ
Тамхины бохь нь зөвхөн уушгийг харлуулдаг төдийгүй хавдар үүсгэхэд нөлөөлдөг олон бодисыг ихээр агуулж байдаг. Нэг жилийн турш өдөр бүр 20 ширхэг тамхи татвал 1 аяга тамхины бохь уухтай тэнцүү.
65 настай тамхи татдаггүй эмэгтэйн уушиг. Нөхөр нь мөн тамхи татдаггүй.
Цэвэрхэн ягаан өнгөтэй эрүүл уушги.
70 настай, Өдөрт 10 ширхэг тамхийг 50 жилийн турш татсан эрэгтэй. Ихэнх хэсэг нь хар өнгөтэй болсон байна.
70 настай, Өдөрт 60 ширхэг тамхийг 55 жилийн турш татсан эрэгтэй.
Бүгд хар өнгөтэй болсон байна.
ТАМХИ ТАТДАГГҮЙ ХҮНИЙГ Ч ТА ДАВХАР ХОРДУУЛЖ БАЙДАГ
Тамхи татаж байгаа хүний тамхины утаагаар өөрийн хүсэл зоригоос үл хамааран амьсгалахыг “ДАМ ТАМХИДАЛТ” гэнэ. Идэвхитэй тамхидалтаас илүү тамхины дөлнөөс гарч байгаа утаа нь хүний биед хорт бодисыг маш ихээр агуулж байдаг. Тамхи татдаггүй хүн тамхины утаатай өрөөнд 1 цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хорт бодисоор амьсгалж байна гэсэн үг.
ЗАЛУУ НАСНААСАА ТАМХИ ТАТАХ НЬ ХОР ХӨНӨӨЛ, АЮУЛЫГ УЛАМ НЭМЭГДҮҮЛДЭГ
Насанд хүрээгүй хүн тамхи татах нь хуулиар хориотой. Хууль зөрчин залуу наснаасаа эхлэн тамхи татвал амьсгал авахад хэцүү болох, тархины ажиллагаа муудах, арьс бохирдохоос эхлэн биеийн өсөлт хөгжилтөнд муугаар нөлөөлдөг.