2016-05-05

ИРГЭД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД

ИРГЭД, ЭЦЭГ ЭХИЙН АНХААРАЛД

Улаанбурхан өвчний өвчлөл их байна. Ялангуяа 11 сар хүртэлх насны хүүхдүүд, 15-25 хүртлэх насны сурагчид болон оюутнууд илүүтэй өвчилж байна. Өвчилсөн сурагч, оюутнууд хичээл таслахгүйн тулд хичээлдээ явсаар өвчнөө хүндрүүлэх, бусдад халдаах, өвчилсөн нэгнээ эргэх явцдаа халдвар авч өвчлөх тохиолдол гарч байна.
Иймээс дараах анхааруулга зөвлөгөөг өгч байна:
  • Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх.
  • Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутнууд өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах.
  • Улаанбурханы хөнгөн хэлбэрийг өрхийн эмчийн хяналт, зөвлөмжөөр гэрээр эмчилж эдгэрүүлж болно.
  • 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах,
  • А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх
  • Амны хаалт зүүх,
  • Даарахгүй дулаан байх,
  • Гараа савандаж угаах нь зүйтэй.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүлээн авах тасгаар хэт олон хүмүүс ирж, дараалал үүсгэн, бусад халдварт өвчтэй хүнтэй хавьтал болох эрсдэлтэй тул Та эхлээд харьяа өрхийн эмчдээ үзүүлж, зөвлөгөө авах нь зүйтэй байна.