2016-03-23

Давсны хэрэглээгээ бууруулцгаая

Хувь хүн давсны хэрэглээгээ хэрхэн багасгах вэ? 
Юунаас эхлэх вэ? 

     Давсны хэрэглээг багасгах эхний бөгөөд хамгийн үр дүнтэй алхам бол сар, долоо хоногийн хэрэгцээний хүнсээ цуглуулах, шинээр хүнс худалдан авах бүрдээ тухайн бүтээгдэхүүний шошгыг сайтар уншиж, аль болох давс багатайг нь сонгохоос эхлэнэ. Дараах боломжит саналуудыг дагаж, мөрдөх хэрэгтэй. 
1.  Цайнд давс хийхгүй байх. Давсны амтыг аажим аажим сулруулах хэрэгтэй. Давсгүй амтанд дасах тийм хүнд асуудал биш юм. 
2. Нийтийн хоолны газраар үйлчлүүлэхдээ мөн гэртээ давстай цайны оронд жимстэй цай, лемонтой цай зэрэг бидний хэлж заншсан байхуу, эсвэл буцалсан ус, цэвэр ус хэрэглэх
3.  Хоолны давсаа багасгах
4.  Хоолоо гэртээ бэлтгэж, давсаа тохируулан хэрэглэх
5. Хоолыг давсаар биш цагаан гаа, лимон, хөмүүл, гоньд, таана, жууцай, халиар, яншуй, саримс, мөн давс ороогүй бусад амтлагчаар амтлах
6.  Төрөл бүрийн шинэногоо,  жимс, самар, цагаан идээг түлхүү хэрэглэх
7.  Долоо хоногийн 1 өдрийг давсгүй хоолны өдөр болгох, Ялангуяа зохион байгууллалттайгаар хооллодог албан байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр, мөн цэргийн анги үүнийг хэрэгжүүлэх   
8.  Давс бууруулах хэрэгцээ шаардлагыг найз нөхөд, хамаатан садандаа тайлбарлах, зөвлөх, тэдний саналыг дэмжих
9.   Хүүхдийг багаас нь давсны амтанд дасгахгүй байх,
10. Бие биеэндээ урам хайрлах

Хүнс, хоол худалдан авахдаа хир их давстай болох, давс багатай өөр бүтээгдэхүүн, хоол байгаа эсэхийг санаа зоволгүй асууж лавлаж байх хэрэгтэй. Энэ нь хүнс, хоол үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ давсны агууламжид анхаарал хандуулах, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, улмаар давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, давснаас хамааралтай өвчин эмгэгээс өөрийгээ болон гэр бүл, найз нөхдөө хамгаалахад таны оруулж буй хувь нэмэр, дэмжлэг тусалцаа юм. 

Давсны хэрэглээг багасгах өөр нэг арга бол давс ихтэй бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэхээс татгалзах явдал юм.
1.    Давс ихтэй хоол
2.    Давстай цай
3.  Хиам, зайдас, жигнэсэн мах, вакуумдсан мах, шөл, элэгний нухаш, утсан мах, гахай, нөөшилсөн мах зэрэг үйлдвэрийн аргаар боловсруулсан махан  бүтээгдэхүүн
4.    Пицца,  хотдог,  гамбургер,  чисбургер  зэрэг түргэн хоол
5.   Утсан болон шарсан загас, тахай, гахай, адууны утсан мах, каз, шорлог, хорхог, шарсан  хавирга
6.    Цуу, жан, кетчуп, сүүмс, бэлэн шөл, Vigor гэх мэт төрөл бүрийн хоол амтлагч
7.    Давсалсан самар, чипс
8.    Давсалсан, нөөшилсөн ногоо /уут, шил, лаазтай/
9.    Гадуур хооллох (давсаа хянаж, тохируулах боломжгүй тул)

Давсны хэрэглээний хоногийн зөвлөмж хэмжээ
Харгалзах нас
Хоногийн зөвлөмж хэмжээний дээд хязгаар
 < 06 сар
< 1 гр
 06 - 12 сар
1 гр
 01 - 03 нас
2 гр
 04 - 06 нас
3 гр
 07 - 10 нас
5 гр
 11 нас <
< 6 гр
  Харамсалтай нь насанд хүрсэн хүн хоногт дунджаар 9 – 12 грамм давс хэрэглэж байна. Хоногт хэрэглэх давсны хэмжээг багасгах нь таны эрүүл мэндэд тустай. Давсыг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд нилээд олон хор уршиг авчирна. Насанд хүрсэн хүн хоногт 6 граммаас бага, хүүхэд түүнээс ч бага хэмжээгээр давс хэрэглэвэл зохино.

Давсыг их хэрэглэвэл дараах өвчнүүд үүсдэг байна.

Цусны даралт ихсэх
Хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад даралт ихтэй хүмүүс гурав дахин их давс хэрэглэдэг болохыг судлаачид нотолжээ.
Тархинд цус харвах
Давс их хэрэглэснээр судсаар урсах цусны хэмжээ ихсэн, судасны хананд учруулан цусны даралт ихэсдэг. Энэ нь яваандаа артерийн судасны ханыг хатууруулж, уян хатан чанарыг алдагдуулдаг ба тархинд цус харвах шалтгаан болно.
Ясны сийрэгжилт
Давс хэтрүүлэн хэрэглэх нь шээсээр кальци гадагшлах үйл явцыг түргэсгэснээр ясны сийрэгжилт үүсэх шалтгаан болдог.
Зүрхний шигдээс, зүрхний дутагдал
Хоолны давсыг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээс судасны хана зузаарч артерийн даралт ихсэж, улмаар зүрхний дутагдалд хүргэдэг байна.
Ходоодны хавдар
Утсан, давсалсан, нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнүүд давс ихээр агуулдаг тул тогтмол хэрэглэх нь ходоодны хавдар үүсэх
Бөөр чулуужих өвчин
Бөөрний судасны хатуурал, нарийсал, бөөрний архаг дутагдал, ус эрдэсийн солилцооны алдаг-дал болж улмаар бөөр чулуужих өвчин үүснэ.