2016-03-23

Менингококкын халдвар

Менингококкын халдвар

Тодорхойлолт: Менингококкын халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг нянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт  өвчин.
Тархвар судлал:
Халдварлах зам нь агаар дуслын  замаар өвчтэй хүнээс хүнд халдвар дамжина.
Өвчний эх уурхай нь:
·         Менингитийн халдвараар өвдсөн хүн
·         Хамар залгиурын үрэвслээр өвчилсөн хүн
·         Нян тээгчид: насанд хүрэгчдийн 5-10% нь эрүүл нян тээгчид байдаг ба тэдгээрийн халдвар тээх дундаж хугацаа 9-10 сар
Менингококкын халдвараар 19 насны хүмүүс түүний дотроос 6-36 сар хүртлэх насны хүүхдүүд зонхилдон өвчилнө.
8,10,15 жилийн үечлэлтэй дэгдэлт хэлбэрээр тархана.
Өвчлөл 9,10 сараас эхлэн 2,3 сард өвчлөл дээд хэмжээндээ хүрнэ.
Өвдсөний дараа тогтвортой дархлаа тогтоно.
Хүндийн зэргээр нь:
 Хөнгөн, дунд, хүнд ,нэн хүнд
Эмнэлзүйн явцаар нь цочмог, ужиг, архаг, цахилгаан хэлбэр гэж тус тус ангилна.   
Эмнэл зүй
Нууц хугацаа: 6-7 хоног. Хамгийн бага нь 12 цаг, их нь 20 хоног үргэлжилж болдог.
Шинж тэмдэг:
·         Өвчин 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурч
·         Хоол унданд дургүйцэх
·         Бие сулрах
·         Дотор муухайрах
·         Уур уцаартай цочромхой эсвэл ноомой болох
·         Царай цонхийх
·         Бага насны хүүхдэд гэдсээр өвдөх 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэл зүйн сонгомол шинжүүд тод илэрнэ.
·         Хөнгөн явцтай үед улаанбурханы тууралттай төстэй гүвдрүүт тууралт  бүх биеэр гарах бөгөөд тэдгээрийн аль нэг нь дотроосоо цусархаг шинжтэй болсон байна.
·         Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 4-12 цагийн дотор ихэвчлэн хөл, гуяар гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт тууралт 4-6 цагийн дотор биеийн дээд хэсэг болох цээж, хэвлий, нүүр, салст бүрхүүлд, ялангуяа нүдний салст бүрхүүлд гардаг.
·         Цусархаг тууралт нь хөх ягаан өнгөтэй дарахад арилахгүй, одлог болон янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна.
·         Гүвдрүүт тууралт 1-2 хоног, цусархаг тууралт дунджаар 2-5 хоног, үхжилт тууралт 7-10 хоног, заримдаа 2-3 сарын дараа арилах талтай.
Менингококкын хамар залгиурын үрэвслээр өвчилсөн  үед залгиур хоолойн арын хана маш улайсан хөөсөн, хамар битүүрсэн бронхитын шинж илэрнэ. Халуун субфебрилный.Цусны шинжилгээнд  цагаан эсийн тоо ихэссэн, улаан эсийн тунах хурд  бага зэрэг ихэссэн байна.
Менингококкцемия.
  • Энэ үед өндөр халуурч өвчин хурц эхэлнэ. Өвчтөний царай цонхигор , зовиур шаналгаа ихтэй байдаг.
  • Гол шинж тэмдэг нь цусархаг тууралт (цэгчилсэн хэлбэрээс том одлог цус харвалтууд хонго, гуя, гар мөчдөөр, цээжээр болон нүүр, зовхи нүдний салстад сийрэг цөөн туурна. Тууралт нь халууралт эхэлснээс хойш 4-12 цаг дунджаар 6-8 цагын дотор гарч эхэлдэг. Мөн  хамар, ходоод бөөр, өндгөвчөөс цус алдалт, харвалт үүсч болно. Арьсан дээрх том хэмжээний цус харвалт сүүлдээ үхжилт тууралт үүсгэнэ.
  • Мөн үеэр болон булчингаар өвдөх шинж илэрнэ. Хүнд хэлбэрийн үед моно, поли артрит, пневмония миокардит, перикардит, менингококкын цусан үжил (сепсис)-д шилжинэ.
МК менингит:
  • Өндөр халуурч хурц эхлэнэ, ядарна,
  • Толгой хүчтэй өвдөнө, толгой эргэнэ,
  • Бөөлжинө, бөөлжсөний дараа биеийн байдал улам  дордоно,
  • Тайван биш, саатлийн байдалтай
  • Менингитийн шинжүүд илэрнэ. /Дагзны булчингийн хөшингө, Кернинга, Бурдзинскийн шинжүүд /
МК-н үжил: Цахилгаан хэлбэрээр маш хүнд хурдан явцтай эхэлнэ. Тууралт богино хугацаанд нэмэгдэнэ. Дагжин чичэрнэ, толгой руу нь хүчтэй хатгаж өвдөнө, олон удаа  бөөлжинө, халуурна (40-410С) тайван биш, эсвэл ноомой нойрмог, үе үе таталт өгнө.
 Менингоэнцефалит: Толгой хүчтэй өвдөнө, эргэнэ, дотор муухайрч бөөлжинө, нүд, дагзруу  өвдөнө, өндөр халуурч чичирнэ, артерийн даралт ихсэнэ, ЭКГ өөрчлөгдөнө. Ухаан санаа өөрчлөгдөж голомтот шинж тэмдэг гарна.
Эрт тохиолдох хүндрэл
Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд:
-  Гараа тогтмол угаах;
-  Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, агааржуулах;
-  Биеийн дархлааг сайжруулах;
-  Илчлэг ихтэй, тэжээллэг хоол хүнс хэрэглэх;
-  Спортоор хичээллэж биеэ чийрэгжүүлэх;
-  Идэж уух зүйлээ хувааж хэрэглэхгүй байх;
-  Хүн олноор цуглардаг газар, нийтийн арга хэмжээнд бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх;
-  Уруулын будаг, шүдний сойз зэргийг дамжуулан хэрэглэхгүй байх;
-  Тамхи хувааж татахгүй байх;
-  Бал, харандааны үзүүрийг амандаа хийхгүй байх;
-  Бага насны хүүхдээ хооллохдоо угж, халбагыг шүлсдэхгүй, амаараа дамжуулахгүй байх;
- Өвчний анхны шинж тэмдэг ханиад томуугийн үед илрэх шинж тэмдэгтэй ижил байдаг учир эцэг эхчүүд хүүхдээ эмчийн хяналтанд байлгах шаардлагатай.