2016-02-15

Архины хор уршиг

Архины хор уршиг
Архи хэтрүүлэн хэрэглэсэнээр хүний эрүүл мэнд болон хүний нийгмийн амьдрал ахуйд хичнээн хор хөнөөлтэй болохыг мэддэг боловч архи уусан үедээ өөрөөр хэлбэл согтуугаар машин жолоодоход 40% зам тээврийн ослоор нас барч, 50% хууль зөрчиж гэмт хэрэгтэн болж, 25% хүнд өвчтэй болох буюу насан туршдаа тахир дутуу эрэмдэг зэрэмдэг хөдөлмөрийн чадвар алдагддаг байна. Мөн архийг хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэснээр элэг хатуурах, зүрх судасны эмгэг, сэтгэцийн эмгэг, тархины эмгэгүүд, паркинсоны эмгэг, хорт хавдарууд зэрэг өвчнүүд үүсдэг байна.  
Үнэндээ спиртийн 1/4 ходоодонд ууршдаг байна. Харин үлдсэн хэсэг нь нарийн гэдсээр дамжин цусанд шимэгддэг бөгөөд хэрвээ өлөн уувал цусан дэх концентраци нь ихэсч зүрх судасны ачаалал ихэсдэг байна. Архи уусны дараа спиртийн хэмжээ 20-40мл хүрсэн үед хүний бие тайвширч үг яриа нь олширч, янз бүрийн ааш авир гаргадаг байна. Харин 50-100 мл хүрсэн үед ярьж чадахгүй, толгой эргэж, хөл дээрээ тогтож чадахгүй зэрэг шинж тэмдэг гардаг.
Архи уусанаар хүний бүх эрхтэн гэмтдэг боловч хамгийн их гэмтэж мууддаг эрхтэн бол элэг юм. Доорх зураг дээр эрүүл элэг, өөхөлсөн элэг, эцэстээ хатуурч жижгэрсэн элэг харагдаж байна.

Мөн архинд хэт гэмтэж хордсон элэг доорх зураг дээр харж болно.

                   

Архи уусан хүний согтох байдлыг дүрсэлвэл эхний үед тогос шиг болж хөөрөлд орж дараагийн шатандаа арслан бар шиг авирлаж, дараа нь сармагчин шиг сэтгэлийн хөөрөл нь мэдэгдэхгүй болон сүүлийн шатандаа гахай болон унтдаг байна.
     
             

Архинд тархи гэмтэж жижигрэн хатингаршсан байдал
Архинд гүн согтсон үед цусны  судас хүчтэй агшдаг байна. 50 настай эрэгтэй 3 шил цагаан архи уусаны дараа ухаан алдаж түргэн тусламжаар эмнэлэгт яаралтай тусламж үзүүлж ухаан орсны дараа зүрхний цахилгаан бичлэг хийж үзэхэд хурц явцтай зүрхний цусан хангамж дутагдах өвчин үүссэн байжээ.
Спиртэнд хордсон хүмүүсийн цогцсонд шинжилгээ хийхэд уушги, зүрх, нойр булчирхай, ходоод зэрэг эрхтэнүүдээс цус алдсан, тархи цусаар дүүрсэн байх бөгөөд үндсэндээ цус алдаж амиа алдсан байдаг байна.
             
1. Архийг хэт ихээр, тогтмол хэрэглэснээр элэгний хатуурал /элэг хатуурч хорчийдог/, нойртос /нойр булчирхайн үрэвсэл/, уушгитас / уушгины үрэвсэл/, зүрхний булчин хатуурах /зүрхний булчингийн үйл ажиллагаа гэмтэх/ зэрэг аюулт өвчинд нэрвэгдэх төдийгүй дархлааны системийн сулралд орж, бусад аюулт өвчин үүсэх үндэс тавигдана.
2. Алкоголь хэрэглэх үедээ тамхи татах нь галд шатах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, эмнэлгийн түүхэн дэх согтуугаар нас барсан 100 тохиолдлын 85 хувь нь тамхидалтаас болсон байдаг.
3. Ус, алкоголь хоёр бол харш зүйл. Усанд живж амиа алдсан хүмүүсийн талаас илүү хувь нь согтуу байсан.

4. Сүүлийн үед согтуугаар машин жолоодож амиа алдах, бусдыг хохироох хэрэг ихэссэн. Эл үзэгдэл нь буурай болон хөгжиж буй орнуудад түгээмэл илрэх болсны мэргэжилтнүүд онцолжээ.
5. Архи хэрэглэдэг хүмүүсийн 10 хувь нь агсам тавьж, танхайран зодоон хийдэг. Тэд ийм байдалтай үедээ танхайрсны улмаас бусдыг хохироох юм уу, өөрсдөө амиа алдах магадлал өндөр.
6. Архинаас болж нас барагсдын дунд хөлдөж үхсэн тохиолдол цөөнгүй. Архи нь судсыг тэлдэг тул халууцаж буй мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ нь маш аюултай мэдрэмж тул хөлдөх явц илүү хурдан болж өнгөрдөг