2016-02-02

Стресс гэж юу вэ?

Стресс гэдэг нь "хүчдэп" гэсэн утгатай англи үг юм. Биологийн шинжлэх ухаанд янз бүрийн тааламжгүй нөлөөллүүдийн улмаас жишээлбэл: даарах, өлсөх, сэтгэлийн дарамтанд орох, цус алдах, гэмтэл авах зэрэг хор хөнөөлтэй цочруүлын улмаас хүн болон амьтны бие махбодид үүсч байгаа физиологийн хамгаапах урвап болох "хүчдэлийн байдлыг" стресс гэдэг. Өөрөөр хэлбэл гэнэтийн, санамсаргүй, урьдчилан төлөвлөөгүй аливаа тааламжгүй явдлуудаас болж сэтгэл санаа, бие махбодь доройтон хямрахыг стресс гэнэ.
Өөрөөр стресс гэдэг нь өдөр тутмын амьдралын шаардлага болон амьдралд гарч байгаа томоохон өөрчлөлтүүдийн улмаас үүсч байгаа дарамт буюу шахалтад үзүүлэх хүний бие организм, оюун санааны хариу үйлдэл юм. Энэ бол жам ёсны нэгэн үзэгдэл болох ба заримдаа амьдралын зайлшгүй нэгэн хэсэг нь байдаг. Стресс бидний тохиолдоно хэмээн хүлээж байсан эсвэл огт таамаглаж байгаагүй зүйлсийн улмаас гарч болохоос гадна таатай болон таагүй сэтгэгдэл төрүүлж болно. Стрессийг үүсгэж байгаа нөхцөл байдал, үйл явдал юмуу бодит зүйлийг стресс үүсгэгч гэж нэрлэнэ. Үүнд ямар нэгэн харилцааг шинээр эхлүүлэхээс авахуулаад нэгэнт бий болсон харилцаанд аливаа хүндрэл гарах, мөн сургууль дээрээ чухал шалгалт өгөхөөс авахуулаад эцэг эхтэйгээ муудалцах хүртэл олон төрлийн зүйлс багтана. Тэр бүү хэл шинэ ажилд орох, хүүхэдтэй болох зэрэг нь стрессийн шалтгаан байж болно. Стрессийн зохицуулалт гэдэг нь стрессийг даван туулах юмуу бууруулах арга замыг хэлнэ. Ихэнх тохиолдолд түүний мэдэрч байгаа шинж тэмдгүүд нь стрессийн үр нөлөө гэдгийг стресст орсон хүн мэддэггүй. Стрессийн зохицуулалт нь түүний шинж тэмдэг, шалтгааныг тогтоохоос эхэлнэ. Эдгээрийг тодорхойлж чадвал стрессийн шинж тэмдгийг бууруулах, түүнийг даван туулах арга барилыг ашиглана. Стрессийн шалтгаан болж буй асуудлыг шийдвэрлэх, стрессээ гэтлэн давахад удаан хугацааны туршид туслах төлөвлөгөө боловсруулан хэрэглэж болдог. Стресс бүхэн сөрөг нөлөөтэй гэж ойлгож болохгүй. Заримдаа стресс нь хүнийг зорьсон зүйлдээ тэмүүлэх эрмэлзэлтэй болгон, зорилгодоо хүрэх арга замыг тууштай мөрдөхөд түлхэц болдог. Иймээс стресс нь бие болон сэтгэлийн тэмүүллийг тэтгэн, эрч хүчийг сэргээх эерэг хариу үйлдэл байхыгүгүйсгэдэггүй.
Ангилал:
Стрессийг эустресс, дистресс гэж хувааж үздэг.
·         Эустресст: баярлах, инээх, сэтгэл ханах, сэтгэл догдлох. хөөрч баясах. хайрлах ээрэг эерэг сэтгэл хөдлөл үүсгэдэг стрессүүд ордог.
·         Дистресст: гомдох. уурлах. бухимдах. уйтгарлах, айх, ичих гэх мэт сөрөг сэтгэл хөдпөлүүд үүсгэдэг стрессүүд ордог.
Хүчээр нь
·         Өдөр тутам тохиолддог жижиг стрессор / найзтайгаа түнжин хагарах. маргалдах.ханиад шуухнаа хүрэх. ажлын ачаалал их байх гэх мэт/,
·         Хүчтэй стрессор /хүнд өвчнөөр өвдөх хайртай хүн нь нас барах, хүсээгүй жирэмслэлт, бэлгиин хүчирхиилэлд өртөх гэх мэт/
Үргэлжлэх хугацаагаар нь:
·         Богино хугацааны,
·         Урт хугацааны стресс гэж хуваадаг