2016-01-03

Хүүхдээ ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлье

Хаана тохиолдож байна вэ?

Гэртээ гал зуухны өрөөнд эсвэл халуун хоол цай хийж байх үед
Насанд хүрсэн хүнтэй хамт байхдаа
Өдрийн цагаар тоглож байх үедээ илүүтэй түлэгдэж байна.
Хэрэв таны хүүхэд түлэгдэж байсан бол түүний хажууд насанд хүрсэн хүн байсан эсэхийг дахин нэг санаарай.
Хүүхэд түлэгдэлтийг заавал мэдрэх ёсгүй. Гэхдээ тэдэнд түлэгдэлтээс хэрхэн сэргийлэх талаар заагаад үр дүн муутай байх тул:
Та өөрийн гэрээ хүүхэд түлэгдэхгүй орчин болгож өөрчлөх
Хүүхдээ түлж болзошгүй зан үйлээ өөрчлөх хэрэгтэй.
Хүүхэд гэртээ түлэгдэж байна
Гэрийн зууханд тусгаарлалт байхгүйгээс хүүхдүүд халуун яндан зууханд хүрдэг.
Халуун хоол цай хийж байхдаа хүүхдээ холдуулаагүй, анхааралгүй байснаас
Тогооны залгуур нь маш богино тул олон залгуурт ойртуулж газарт хоол, цайг хийж байгаа
Тогооны таг нимгэн тжл хоол, цай дэврэхэд барьж авах
Өдөр тутам хэрэглэдэг тул тогооны залгуурын утас шалбарах, таг нь байхгүйгээс
Хийн баллоныг хүүхдийн гар хүрэх газарт байршуулж байгаа нь гурваас дээш насны хүүхдүүд хийн хаалтыг нээх, хаах зэргээр оролдож хий алдах аюултай байна.
Гэрт цахилгааны утсыг мэргэжлийн хүний зөвлөгөөгүйгээр аюулгүй байдлыг хангахгүй оруулдаг.
Ингэснээр залгуур нь тохиромжгүй газарт байрлаж хоол, цайг шалан дээр хүүхдийн гар хүрэх газарт хийдэг байна.
Зөвшөөрөлгүй гагнуур хийх
Машин засварлах
Цахилгааны ил, шалбархай утас газраар явуулах зэрэг хүүхэд түлэгдэх эрсдэлтэй, аюултай орчинг бий болгож байна.
Тогоо, халуун тогоо, ус буцалгагч, халуун сав зэрэг халуун хоол, цайтай сав суулгыг тавих тусгай тавиур байхгүйгээс шалан дээр байршуулж байна.
Энэ нь бага насны хүүхдүүдэд шууд түлэгдэхаюултай орчинг гэрт нь бий болгож байна.
Тээврийн хэрэгслээр зорчихдоо суудлын даруулга, бэхэлгээ хэрэглэснээр зорчигч, жолоочийн биед учрах осол гэмтлийг бууруулж урьдчилан сэргийлж болно.
Суудлын даруулгыг хэрэглэх
Суудлын даруулга, хүүхдийн суудал нь аюулаас хамгаалах хэрэгслийн нэг бөгөөд осол гэмтлийн үед учрах гэмтлээс сэргийлэх, учирч болох аюулыг багасгах зорилготой.
Суудлын даруулгыг зорчигч, жолооч тээврийн хэрэгсэлд сууж хөдөлгөөн эхлэхийн өмнө бэхлэнэ.
Хүүхдийн суудлыг хэрэглэх
Хүүхдийн суудлыг хэрэглэхдээ тухайн хүүхдийн биеийн жин, нас, хөгжлийн түвшинд тохируулж сонгоно.
Насанд хүрэгсдийн хэрэглэдэг диагональ буюу ташуу суудлын бүсийг хүүхдэд хэрэглэхгүй!!!
Ташуу суудлын бүс нь ослын үед хүүхдийн хэвлийн гэмтэл учруулах боломжтой.