2015-06-18

Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье

Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье
  •    Бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх.
  •       Гараа бохирдсон тухай бүрд сайтар савандаж угаах.
  •      Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх.
  •   Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас, хугацаа хадгалалтыг шалгаж авах.
  •   Ундаа, жүүс, айраг зэрэг шингэн бүтээгдэхүүнийг ам дамжуулан уухыг цээрлэх.
  •      Гар дээрээс ил задгай хоол хүнсийг авч идэхгүй байх.
  •     Витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэндээ 7 хоногт 3-4 удаа хэрэглэх.
  •      Жимс ногоог сайн угаасны дараа 2%-ийн содын уусмалаар ариутган хэрэглэх.
  •      Түхий ус уухгүй баталгаатай ус хэрэглэх.
  •      Ундны ус болон хүнс хадгалах, зөөвөрлөх савыг сайтар угааж байх.
  •    Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол дээр үйлдвэрлэсэн он, сар, өдөр, нээхээс өмнө ба нээсний дараах хадгалах, дуусах хугацааг анхаарч шалгаж авах.
  •      Хүүхдийн хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлүүлэх.
  •      Хүүхдийн тоглоомыг угааж арилгах.
  •      Хүүхдийн хувцас, хэрэглэлийг шинээр худалдан авсан даруйд угааж индүүдэж өмсгөх.
  •    Сургууль цэцэрлэгт явдаг хүүхэд өвдсөн бол тухайн сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй эмчид хандаж эмнэлэгт буюу гэрт нь тусгаарлан эмчлүүлэх.
  •      Шавьж, мэрэгч болон бусад амьтнаас хоол хүнсийг хамгаалах.
  •    Гадаад орчноо өтгөн, шингэн ялгадас, хогоор бохирдуулахгүй байх, бие засах газрын бохирын цооногт ариутгал хийж хэвших.