2015-09-07

Харшил гэж юу вэ?

                                                              Харшил гэж юу вэ ?                                                           Бидний хүрээлэн буй орчинд тархсан олон төрлийн харшил төрүүлэгч /аллерген/ зүйлсүүд хамар, нүдний салст бүрхүүл, хоол боловсруулах болон амьсгалын зам, арьсаар нэвтрэн орж, хүний дархлалын тогтолцоонд нөлөөлснөөр тухайн зүйлд хэт мэдрэгшил үүсдэг. Ингэж хүн аливаа нэг зүйлд хэт мэдрэг болохыг харшил гэж нэрлэдэг.
                                                            Статистик мэдээ
  • Нийслэлийн ногоон байгууламжинд 219 зүйл ургамал ургаж байгаагаас хүний биед харшил үүсгэх боломжтой 6 овгийн 9 төрөлд хамаарах 33 зүйлийн ургамал ургадаг гэсэн судалгаа байдаг аж. 
  • Ургамлын тоосны харшилт өвчнөөр анхлан өвчлөгсөдийн тоо  жил тутам 350 хүнээр нэмэгдсэн байна. 
  • Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар манай улсад 5 хүн тутмын нэг нь ямар нэг харшилтай байгаа ба хүн амын 1-2% нь шарилж, луулийн цэцгийн дохиурын тоосны шалтгаант харшлаар өвчлөх магадлалтай. 
  • Ургамлын тоосны харшилтай хүмүүсийн 70 гаруй  хувь нь шарилжны аллергенд мэдрэгшсэн болох нь тогтоогдсон байна.
                           Ургамлын тоосны харшилтай хүнд илрэх шинж тэмдэг.
*    Шингэн нус их хэмжээгээр гоожих
*   Хамар битүүрэх
*   Ойр ойрхон хүчтэй найтаалгах
*   Нүд улайх, загатнах, эсвэл хорсох
*   Нүд гэрэлд мэдрэмтгий болж, нулимс гоожих    

                            Ургамлын тоосны харшилаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Тасалгааны агаарыг цахилгаан агаар шүүгчээр цэвэршүүлэх
  • Тасалгааны агаарыг чийгшүүлэх
  • Гэрээ тоос сорогчоор цэвэрлэх
  • Тасалгааны салхивчийг өдрийн цагаар нээхгүй байх
  • Ургамлын тоос нь нар гарахаас эхлэн агаарт тархаж үдэш болоход агаар харьцангуй цэвэршдэг. Иймээс шаардлага багатай байвал өглөөнөөс үдээс хойш болтол гадуур гарахгүй байх
  • Үдэш, оройн цагаар гадуур явах нь зүйтэй
  •  Гүүний айраг, саам ууж болохгүй
  • Орчныхоо хогын ургамлыг тоосжилтын үеэс өмнө зулгааж хаях эсвэл хадах хэрэгтэй
  • Ургамлын гаралтай эм, монгол эм, танг хэрэглэхээс зайлсхийх
  • Царван буцалгаж уух, хусны шүүс уух зэргээс татгалзах
  • 4-6 сард ой модтой газарт салхинд гарахгүй байх