2015-04-09

Улаанбурхан өвчнөөс сэргийлье

Улаанбурхан өвчнөөс сэргийлье
Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай,  халдварлалт өндөртэй, цочимог өвчин.
Агаар дуслын замаар тархан халдварлана.
Эх уурхай нь:  Халдвар авсан хүн
Хэн өвдөх вэ?
Улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй
Илрэх шинж тэмдэг:
Урьтал үед:
  • Халуурах
  • Нүдны салст үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
 Ид үе: Дээрхи шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна.
Халдвартай байх үе:                               
  • Тууралт гарахаас өмнөх 4 хоног, тууралт гарснаас хойш 4 хоног
    Хэрхэн сэргийлэх вэ?
  • Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай сайн арга нь улаанбурханы вакцинд хугацаанд нь бүрэн хамрагдах юм. /9 сартайд, 2 настайд нь 2 удаа тарина/
  •  Иймд хугацаанд нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг тариулаагүй хоцорсон бол харьяа өрх, дүүрэгтээ хандаж нөхөн дархлаажуулалтанд хамрагдаарай.
  • Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл  өрхийн эмнэлэгтээ хандана уу
    Мөн ХӨСҮТ-ийн хүлээн авах 100 дугаарын утсанд хандана уу.
                                                                                                   эх сурвалж:   http://www.nccd.gov.mn