2015-03-16

сүрьеэ өвчин гэж юу вэ?


Сүрьеэ өвчин нь Mycobacterium tuberculosis нянгаар үүсгэгддэг, янз бүрийн эрхтэн, ялангуяа уушиганд үрэвслийн голомт үүсгэдэг амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм. Сүрьеэгийн нян нь гадаад орчинд маш их тэсвэртэй /тоосонд 100 хоног, хөрсөнд 6 сар, усанд 150 хоног гэх мэт/ , удаан хугацаанд хуваагдан үрждэг /20-24 цагт нэг удаа/онцлогтой. Харин буцалгахад 10 минут, чийгтэй нөхцөлд 75С хэмд 30 минут, нарны шууд гэрэл болон хэт ягаан туяанд 1 цагийн дотор устана.
Сүрьеэ – амьсгалын замаар тархдаг халдварт өвчин 
халдвар тархах гол эх уурхай - халдвартай сүрьеэгээр өвчилсөн хүн
 Халдвар ба өвчин

Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүний цэртэй хамт сүрьеэгийн нян гадагш цацагдан агаарыг бохирдуулж энэ агаараар амьсгалсан хүмүүс “сүрьеэгийн халдвар“ авдаг. 
Тэгвэл “халдвар авсан” гэдэг нь сүрьеэгээр “өвчилсөнөөс” ялгаатай ба нянгаар бохирдсон агаараар амьсгалснаар сүрьеэгийн нян хүний биед орж тухайн хүний хамгаалах чадварт дийлдэн “унтаа” байдалд шилжин хадгалагдана. Ийм тохиолдолд сүрьеэгийн “халдвар” авсан байна гэдэг. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямарч зовиур мэдэгдэхгүй, бусад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвдөхгүй байж болно.
Хэрэв хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржиж эхлэнэ. Энэ үед сүрьеэгээр өвчиллөө гэж хэлнэ. 

Уушигны сүрьеэгийн үед:

Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох арга нь сүрьеэгийн сорил юм. Хэрэв хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах нэг үгээр хэлэхэд хүний биеийн эсэргүүцэл сулрахад “унтаа” нянгууд сэрж эд эрхтэнг гэмтээж эхэлнэ. Энэ тохиолдолд сүрьеэгээр өвчилсөн байна гэж хэлдэг. Та ажил амралтаа зөв зохицуулж, тогрмол хооллож, архи тамхи хэрэглэхгүй байвал таны биеийн эсэргүүцэл сулрахгүй, улмаар сүрьеэгээр өвчлөхгүй байж болно.
                    Таны биеийн эсэргүүцэл сайн бол сүрьеэгийн аюулаас айхгүй байж болно.
Сүрьеэ өвчний шинж тэмдэг

•   Удаан хугацаагаар (2 долоо хоног ба түнээс дээш)  ханиалгах
•   Цээжээр өвдөх
•   Цустай буюу цэртэй ханиалгах болон доорхи бусад шинж тэмдэгүүд илэрч болно.
•   Бие суларч ядрах
•   Жин буурах
•   Хоолонд дургүй болох
•   Халуурах
•   Шөнө хөлрөх
Мөн түүнчлэн сүрьеэгийн нян нь цус, тунгалагийн шингэнээр дамжин бусад эрхтэнүүдэд тархан яс, булчирхай, шээс бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэж болно. Энэ хэлбэрийн сүрьеэг уушигны бус эрхтэний сүрьеэ гэдэг ба өвчилсөн хүмүүс нь  бусад хүмүүст халдвар тараах аюулгүй. Танд дээрх зовиур мэдэгдвэл эмчид хурдан үзүүлэхээс гадна таны гэр бүлийнхэн, хамт ажилладаг хүмүүс, ойр дотныхонд ийм шинж тэмдгүүд илэрвэл эмнэлэгт очихыг зөвлөөрөй.
Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллага ба эмчид хандаарай.