2015-02-01

Дуулъя, бүжиглэе цэнгүүн болж өндөрлөлөө



"Насан-Урт" ӨЭМТ- өөс санаачлан уламжлал болгон зохион байгуулдаг "ДУУЛЪЯ БҮЖИГЛЭЕ" цэнгүүн 2015 оны 1р сарын 22нд амжилттай зохион байгуулагдлаа. Цэнгүүнд 16р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж албан байгууллагууд болон иргэд үйлчлүүлэгчид болох нийт 248 хүмүүс оролцсон.
Энэ үйл ажиллагаа нь 2015 оны турш сар бүр зохион байгуулагдах ба дараагийн цэнгүүнийг Туул даргатай 40-яслийн хамт олон зохион байгуулахаар шилжин явах цом авлаа. Бидний үйл ажиллагааг дэмжин идэвхитэй оролцсон үйлчлүүлэгчиддээ баярлалаа. Мөн дараа дараагийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой