2014-12-06

Жирэмсэн үед

Жирэмсэн үед илрэх аюултай шинжүүд


Толгой эргэх, толгой хүчтэй өвдөх
Шилэн хүзүүгээр хөших
Нүд бүрэлзэх
Цусны даралт 140/90-ээс дээш болох 
Үтрээнээс цус алдах
38 хэмээс дээш халуурах
Нуруугаар байнга өвдөх
Биеийн жин огцом нэмэгдэж, гар хөл шагай болон нүүрээр хавагнах 
Гэнэт хэвлий аарцгаар үргэлжлэн өвдөх 
Үтрээнээс шингэн ихээр ялгарах 
Тогтмол дуншиж өвдөх/ ялангуяа 37 долоо хоногоос эрт, цагт 4-с доошгүй удаа/
Ургийн хөдөлгөөн удаашрах болон хөдлөхгүй болох/хэвийн үед цагт 4-с доошгүй хөдөлдөг

Төрөхөөс өмнө өөртөө юу бэлдэх вэ?

Жирэмсний 6-7 сараас эхлээд төрөхөд шаардлагатай дараах зүйлсийг бэлдээрэй 
Хөвөн даавуугаар хийсэн ээлжийн дотуур хувцас, хүүхдээ хөхүүлэхэд саад учруулахгүй хөхний даруулга
Хөлд эвтэйхэн шаахай, эмнэлэгт өмсөх хөнгөн хувцас/ цамц, өмд, унтлагын хувцас, толгой боох даавуу алчуур/
Ариун цэврийн хэрэгсэл- саван, алчуур, оо, сойз, хөвөн, тос
Төрсний дараа шавхарга гардаг тул хангалттай хэмжээний ариун цэврийн хэрэгсэл
Иргэний үнэмлэх, жирэмсний хяналтын карт, солилцох хуудас зэрэг бичиг баримтууд
Эмнэлэг, амаржих газар, эмч, эх баригчийн болон тухайн нутаг дэвсгэрт үйлчилдэг түргэн тусламжийн албаны утасны дугаарыг эртнээс мэдэж али болох ойрхон байлгаарай  

 Хөхний товчийг бэлдэх

Хөхний товчийг бага зэрэг эргүүлэх, сунгах дасгалыг өдөрт 2-3 удаа хийх бөгөөд өвдтөл хийж болохгүй
Жирэмсний сүүлийн 3 сар даруулга хэрэглэхгүй байх
Дулаан өрөөнд 10-15 минут 1-2 удаа хөхөө ил гаргаж байх