2014-12-06

Төрсний дараах үед

Төрсний дараа умайн дотор хананд үүссэн шарх нь төлжтөл их хэмжээний шавхарга гарна. Шавхарга нь үнэргүй байх бөгөөд эхэн үедээ улаан хүрэн өнгөтөй, 2 дахь долоо хоногоос өнгөгүй болж, 5-6 дахь долоо хоногийн дараа бүрэн алга болно. Төрсний дараа хөх чинэрч, ангир уураг ялгарч, 1-3 хоногийн дараа хөхөнд сүү орно.
Төрсний дараа биеэ хэрхэн арчлах вэ?
Төрсний дараа биеийн эсэргүүцэл суларсан байдаг тул халдвар орохоос сэргийлэхийн тулд;
Гадна бэлэг эрхтний эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж, ариун цэврийн хэрэгслийг ойр ойрхон солих, гадна бэлэг эрхтнээ өдөр бүр бүлээн усаар угаана.
Зөв хооллоно. Амин дэмээр баялаг, илчлэг, тэжээллэг, төрөл бүрийн хоол хүнсийг ойр ойрхон, бага багаар хэрэглэх
Аль  болох тайван байж, өдөрт 8-12 цаг унтаж амрах
Хярзангаа  оёулсан, мэс заслын аргаар төрсөн бол өрх, хэсгийн эмнэлэг болон эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж шархаа цэвэрлүүлж арчилна.
Шавхарга бүрэн алга болтол бэлгийн харьцаанд орж болохгүй
Хэрвээ таньд төрсний дараа доорх шинж тэмдгээс аль нэг, эсвэл хэд хэдэн шинж илэрвэл эмчид яаралтай үзүүлээрэй.
Арьс салст цайх
Халуурах, чичрэх
Нүд бүрэлзэх
Толгой эргэх толгой өвдөх
Шилэн хүзүүгээр хөших
Нүүр, гар, шилбээр хавагнах
Аюулхай орчмоор базалж өвдөх
Шавхарга ихээр гарах эвгүй үнэртэй болох