2014-12-06

Хүүхдийн хооллолт, Хүүхдийн хоол бэлтгэх

Хүүхдийн хооллолт

6 сар хүртэл
6-12 сар хүртэл
1-2 нас
2-с дээш нас
*      Хүүхдийг хүссэн үед нь өдөр шөнөгүй аль болох олон удаа хөхүүлнэ.
*      Эхний 6 сар дан хөхөөр хооллоно.
*      4-6 сартай хүүхэд хөхөндөө цадахгүй шинж гарах, жин нэмэхгүй байвал нэмэгдэл хоолонд оруулж болно.
*      Хүүхдийг хүссэн үед нь өдөр шөнөгүй аль болох олон удаа хөхүүлнэ.
*      Хүүхэд хөхөөр хооллодог, 6-8 сартайд 2-3 удаа, 9-12 сартайд 3-4 удаа хөхөөр хооллодоггүй бол 5 удаа хооллоно.
*      Хүүхдийг хүссэн үед нь хөхүүлнэ.
*      Өдөрт 3-4 удаа хооллож завсарт нь 1-2 удаа тэжээллэг зутан, зууш өгнө.
*      Гэрийн болон хүүхдэд тусгайлан бэлтгэсэн хоолноос өдөрт 3 удаа заавал өгнө.
*      Хоолны хооронд аминдэмээр баялаг:
*      Сүү цагаан идээ
*      Жимс, ногоо
*      Цөцгийн тостой талх, боов, бусад гурилан бүтээгдэхүүн өгнө.

Хүүхэд хөхөндөө цадаж байгаа  шинж:
*      Хөхсөний дараа 2 цаг орчим унтах,  уйлахгүй тайван  байх
*      Шөнө 1-2 удаа сэрэх
*      Хүүхдийн будааны зутан, агшаамалыг сүүнд бэлтгэж цөцгийн тос, элсэн чихрээр амтлах
*      Хярж жижиглэсэн махтай бантан дээр аарц, ээдэм, бяслаг, ногоо, өндөгний шарын аль нэгийг нэмэх
*      Тарагийг элсэн чихэр зөгийн балаар амтлан ээдэм нэмэх
*      Гэрийн хоолны өтгөн хэсгийг нухаж өгөх




Хүүхдийн хоол бэлтгэх

*    Баяжуулсан бантан
Орц: мах – 30гр, гурил – 1х/х, шөл -1/2 аяга, өндөг – 1ш, лууван –1/2,  давс, сонгино, ургамлын тос – амт оруулах хэмжээгээр бэлтгэнэ.
Бэлтгэх арга:  өөхгүй зөөлөн ширхэгтэй махыг 2 дахин машиндана. Лууванг цэвэрлэж угаагаад үрнэ. Мах луувангаа 3-4 минут буцалгаад бантагнасан гурилаа хийж хутган буцалгана. Өндгөө нэмж хутгана. Гаргахын өмнө давс, сонгиноо хийж амтлана.
Малын махны оронд загас, тахианы мах, хачир ногоонд цэцэгт байцаа, төмс сонгож болно. 6 сартайгаас нэмэгдэл хоолонд өгнө.
*    Алимны нухаш
Орц: Шинэ алим – 2ш, элсэн чихэр 1х/х.
Бэлтгэх арга: алимыг угааж голоор нь хувааж үрийг нь цэвэрлээд 15минут жигнэнэ. Тагтай нь хөргөсний дараа алимаа хальсалж сайтар нухна. Амт орох хэмжээгээр элсэн чихэр нэмж болно. Хүүхдэд 6 сартайгаас нэмэгдэл хоолны хооронд болон дараа нь өгнө.  Алимтай хамт банана хийж болно. 
*    Цагаан будааны зутан
Орц: Цагаан будаа –2 хоолны халбага, цөцгийн тос эсвэл ургамлын тос-4 ц/х , гурил-1 ц/х, сүү-1аяга, ус –тал  аяга, элсэн чихэр-1 ц/х, давс бага зэрэг
Бэлтгэх арга: Цэвэрлэсэн цагаан будаагаа сайтар угааж болтол нь чанана. Дараа нь жигдэртэл        нухаж давс, чихэр, цөцгийн тосоор амтлан сүүгээр шингэлэн буцалгана. Буцлах үед нь гурил цацаж хийнэ.  6 сартайгаас нэмэгдэл хоолонд өгнө.