2014-12-06

Төрөлт эхэлж байгааг хэрхэн мэдэх вэ?

Төрөлт эхлэхээс 10-14 хоногийн өмнө хүүхэд доошилж, амьсгалахад чөлөөтэй болж, бие хөнгөрөх мэт мэдрэмж төрнө. Төрөлт дөхөж байгааг дараах шинжүүдээр мэдэж болно.
Ууц нуруугаар чилж өвдөх
Ойр ойрхон шээс хүрч, шөнө босч шээх
Үтрээгээр бага зэрэг салсархаг зүйл буюу салиа гарах
Хэвлийн доод хэсгээр чангарч, бага зэрэг базлалт өгөх гэх мэт
Дээрх шинжүүд нь жирэмсэн эмэгтэйчүүдэд харилцан адилгүй илэрч болно. Энэ үед гэнэт төрөлт эхэлж болдог бөгөөд та аль болох гэрээсээ хол ганцаараа явахгүй байх нь зүйтэй
Төрөх үеийн өвдөлтийг  багасгаж болох аргуудын талаар мэддэг байх хэрэгтэй. Төрөлтийн үед биеэ суллах, тайван, итгэлтай байх амьсгалаа зохицуулж, өвдөлтийн үед өөрийнхөө амьсгалд анхаарлаа төвлөрүүлж сурснаар та өвдөлтийг багасгаж чадна. Үүний тулд;
Биеэ суллах
Амьсгалаа зохицуулах
Биеэ аль болох өөртөө эвтэй байрлалд байлгах
Урдаа юм түшин сөгдөж сууж
Урагш хойшоо хөдлөх
Нөхөр, ойр, дотны хүнтэйгээ хамт байж, тэдэнтэй ярилцах зэрэг нь өвдөлтийг хөнгөвчлөнө