2014-12-06

Хэсэг газрын халдварыг гэрээр эмчлэх нь

1.  Нүдний халдварыг тетрациклиний тосоор эмчлэх

·       2 нүдийг өдөрт 4 удаа цэвэрлэнэ. Гараа угаасны дараа буцалсан цэвэр усанд хөвөн, марль дүрж хүүхдийн нүдийг зөөлөн цэвэрлэнэ.
·       Тетрациклины нүдний тосыг өдөрт 2-3 удаа доод зовхины дотор талд жижиг шахна.
·       Нүдний улайлт арилтал эмчилгээг үргэлжлүүлэх ба эмч зөвлөөгүй бол өөр тос, дусаалга хамт хэрэглэхгүй.

2.  Чихэнд эм дусаах

·       Хүүхдийн чихийг өдөрт 3-аас доошгүй хуурайшуулан цэвэрлэнэ. Гараа угаасны дараа цэвэр хөвөнг нягт хуйлж чихэнд чихээс хийнэ. Хэсэг байлгасны дараа чихээсийг авч дахин хийх байдлаар чихийг хуурайшуулна.
·       Чихний дусаалгыг 2 чихэнд ээлжлэн дусаах байдлаар өдөрт 3 удаа нийт 7-14 хоног дусаана.

3.  Амны шархлааг генцианвиолитээр эмчлэх

·       Амны шархлааг өдөрт 2-3 удаа цэвэрлэнэ.
·       Гараа угаасны дараа цэвэр марль, хөвөн даавуугаар хуруугаа ороож генцианвиолитын сулруулсан уусмалдаа дүрээд хүүхдийн амыг эрүүл хэсгээс нь эхлэн зөөлөн арчиж цэвэрлэнэ.

·       Амны шархлаа арилснаас хойш 2 хоног үргэлжлүүлэн цэвэрлэнэ.